Монгол орны барагшуны нөөц, тархац хомсдсон байна. Монгол Алтайн барагшун нь Барагчин төрлийн оготны бүлийн ялгадасын олон жилийн хуримтлалаас биологийн болон орчны хүчин зүйлийн нөлөөгөөр бүрэлдэн тогтсон байгалийн эрдэс хуримтлал аж.
Монгол Алтайн барагшуны нөөц төдийлөн их биш гэдэг нь 2009 онд судалгаагаар тогтоогдсон байна.
Барагшун үүсэн бүрэлдэх үйл явц нь хэдэн зуун жилээр үргэлжлэх учраас бага нөөцийг хамгаалахын тулд үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, түүхийгээр гадаад улсад экспортлохыг 5 жилийн турш хориглов.
Харин барагшун гадаадад гаргах зөвшөөрөл аваад гаргаж амжаагүй аж ахуйн нэгжийг 2014 оны 5 дугаар сарын 01-ний дотор гадаадад гаргахыг зөвшөөрлөө.
Хүмүүс Барагшунг олборлохдоо хад асгыг нурааж тэр орчимд байрших амьтдын амьдрах орчинг сүйтгэн аюул занал учруулдаг аж.
Барагшуны экспортыг 5 жилийн турш хориглоно | ||
Үзсэн: 2497 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.