Шууд Chart

Дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн нохойн үүрийг стандартын дагуу шинэчилж байна

2019-09-24 15:33:00

Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсээс дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүд дээр 24 цагаар нохойн төлөөлөгч, албаны нохойн хамт жижүүрийн үүрэг гүйцэтгэн, гэмт хэргийн газар дээр очиж гэмт этгээдийг халуун мөрөөр нь илрүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.

Энэхүү нохойн үүрүүдийг хэлтсүүдийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж буй албаны нохдын аюулгүй байдлыг ханган эрсдэлд өртүүлэхгүй байх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор дотоод нөөц бололцоогоо ашиглан зохих стандартын дагуу хийж байна.

Стандартын дагуу хийгдэж буй тус үүр нь нохой амьдрахад тохиромжтой, нохдын хөдөлгөөнийг хязгаарлахгүй, чийг дааж жиндэхгүй, жилийн дөрвөн улиралд зөөвөрлөн шаардлагатай цэгт байршуулан ашиглах боломжтойгоороо  давуу талтай юм.


Дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн нохойн үүрийг стандартын дагуу шинэчилж байна  
Үзсэн: 796 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй