Шууд Chart

Сан Францискогийн нисэх буудалд онгоц осолджээ

2013-07-09 16:51:55

Өнгөрсөн Бямба гаригт ”Asiana airline”-ны Бойнг 777 онгоц Сан Францискогийн нисэх буудал дээр газардах үеэрээ осолджээ. “Asiana airline” нь Солонгосын компани бөгөөд тус нислэгээр 300 гаруй зорчигч байсан мэдээ байна. Албаныхны мэдээлж байгаагаар 2 хүн амь үрэгдэж, 181 хүн гэмтсэн бөгөөд тэдний 22 нь амь насанд нь аюултай түвшинд байгаа тухай албаны эх сурвалж мэдээлжээ. Тус онгоцонд Хятадын 70 багш сурагч бүхий баг зуны аялалын хөтөлбөрт хамрагдан АНУ-ыг зорьж явжээ. Тэднээс Ванг Линжиа, Еэ Мингюан гэх  хоёр эмэгтэй сурагч амь үрэгдсэн байна. Бусад гэмтсэн зорчигчдыг Сан Францискогийн төв эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэд 20-76 насныхан болоод 26 бага насны хүүхэд байсан гэнэ. Одоогийн байдлаар 19 хүн эмнэлэгт үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байна.

Нийтэлсэн: Ө.Төгс-Оюун

Сан Францискогийн нисэх буудалд онгоц осолджээ  
Үзсэн: 1817 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй