Шууд Chart

Харилцуурын цаанаас сэтгэл гутралыг тодорхойлно

2013-07-09 17:01:01

Сэтгэл зүйч эмч нарын удаан хугацааны ажиглалтын үр дүнд сэтгэл гутрал (depress)-д нэрвэгдсэн хүмүүс харьцангуй түгдэрч, удаан темпээр ярьдаг болохыг тодорхойлсон байна. Мөн тусгай дасгал, сургуулилт хийсэн хүмүүс хүний энгийн харилцан ярианаас сэтгэл гутралын шинж тэмдгүүдийг илрүүлэх чадварыг эзэмшсэн байдаг. Тэгвэл дуу хоолойн шинжилгээний программ хангамжийн тусламжтайгаар утсаар ярьж буй өвчтөнүүдийн сэтгэл санааны байдлыг харилцуурын цаанаас тодорхойлж мэдээллэх боломжтой гэнэ. “MIT's Media Lab”-ын боловсруулсан программ хангамжийн алгоритм нь дуу авианы нягтрал, ярианы эрчим, дууны долгионы энерги зэргийг хэмжиж аливаа өвчлөлтэй холбоотой сэтгэл зовнил, шаналалыг илрүүлэх чадвартай ажээ. Уг программыг Cogito Health эмнэлэгт сувилагч болон өвчтөнүүдийн телефон ярианы явцад ашиглаж туршиж эхлээд байна.

Нийтэлсэн: Ө.Төгс-Оюун

Харилцуурын цаанаас сэтгэл гутралыг тодорхойлно  
Үзсэн: 1998 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй