![](/uploads/201403/news/thumb/3c4be2ecfb3cd8a0cc48822d90579ee9_x3.jpg)
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу энэ сарын 07-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Д.Өлзийбаатар:Эзэнт гүрнээ хагалан бутаргасан монголчууд бид одоо ч эв эеэ олоогүй байна”, “Нүүрсний ангилал боловсруулжээ”, “ Н.Алтанхуяг:Бодлогоор худал мэдээлэл цацсан уу гэдгийг шалгана”, “Элэгний өвчтэй хүмүүст туслах клуб байгуулахыг Ерөнхийлөгч дэмжлээ” гэх сурвалжлагыг онцлож байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Халаасандаа мянган төгрөгтэй хүүхэд сургууль дээрээ юу идэж байна”, “Миний ихэр охид их ажилсаг гэр орноо сайхан авч яваа”, “Царцаасан объектуудыг хэрхэхээ ээлжит бус чуулганаар шийднэ”, “ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгтонжаргал: Эмэгтэйчүүдийн асуудал хүн амын хөгжлийн бодлогын төвд байх болно” зэрэг мэдээллүүд нийтлэгджээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “Н.Жавзмаа:Үлэг гүрвэлийн музейг Ромео, Жульетта чимнэ”, “Онгоц шувуутай мөргөлджээ”, “Ж.Бүрэнбэх: Ч.Лодойдамба гуайн олсон нийслэл хүү нь би” зэрэг сурвалжлага, ярилцлагыг онцлож байна.
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “Б.Жагар: Туул гол шавраар урсч байна”, “Ц.Цогзолмаа: Нийгмийн сайн өөрчлөлтийг эмэгтэйчүүд хийж чадна гэдэгт итгэдэг”, “Мөнхийн баялаг хамтын хүчний гайхамшиг бүдгэрэх ёсгүй” зэрэг нийтлэл болон мэдээллүүдийг онцлов.
“Өглөөний сонин”-оос “Татвар төлөгчдийн мөнгийг урсгасан хэвлэл мэдээллийн нууц байгууллагууд”, “Автобусанд гэмтвэл нөхөн төлбөр авна”, “В.Путиныг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүллээ”, “Архины шошгоны зөрчил ихээр илрэв” зэрэг мэдээллүүдийг унших боломжтой.
“Үндэсний шуудан” сонинд “Б.Байгалмаа: Эрчүүд гоо сайхны хагалгаанд орж, духны үрчлээ, нүдний зовхио татуулдаг болсон”, “Д.Арвин: Эмэгтэй гишүүд бодлогоор дээлээр ижилсдэг юм”, “Тээгч эх хэмээх шинэ төрлийн гэмт хэрэг” нэртэй нийтлэл, мэдээллийг нийтлэжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1040 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.