![](/uploads/201403/news/thumb/29f1394ee34c9d9caa44893026ebde7c_x3.jpg)
“Монголын ирээдүй-Эрүүл хүүхэд” ТББ-аас эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих сайн үйлсийг хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард Нийслэлийн II амаржих газрын хүлээн авах тасгийг жишиг болгон тохижуулж хүлээлгэн өгчээ.
Харин энэ удаад ЭХЭМҮТ, нийслэлийн I, II, III амаржих газруудын нярайн асрах өрөөнд шинэ төрсөн нярайг угаах угаалтуур, гулгахаас хамгаалсан зориулалтын резинэн банн, усны хэм тааруулагч буюу халаагч, кварцын гэрэл, ус цэвэршүүлэх шүүлтүүр, бактери устгагч, нярайг хуурайлах, өлгийдөхөд хэрэглэгдэх асаргааны гудас, хүүхдийн жин зэрэг хэрэгцээт зүйлсийг иж бүрнээр нь байршуулан, өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэгдэхээр хүлээлгэн өглөө.
Тоног төхөөрөмжөө хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг Нийслэлийн I амаржих газарт зохион байгууллаа.
Нийслэлийн хэмжээнд 15 ширхэг иж бүрэн нярайн угаалтуурыг авч, үүнээс Нэгдүгээр амаржих газарт тав, Хоёрдугаар амаржих газарт гурав, Гуравдугаар амаржих газарт гурав, ЭХЭМҮТ-д дөрвийг тус тус өгчээ.
Иж бүрдэлд багтсан тоног төхөөрөмж, хэрэгслийг Сингапур, Малайз, Япон, Энэтхэг зэрэг улсаас авсан байна.
Нярайн иж бүрэн угаалтууртай болов | ||
Үзсэн: 1304 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.