Шууд Chart

“L хаус”-ын байранд охидын биеийг хүчээр үнэлүүлж байжээ

2014-03-07 14:46:53

“Хас Монгол", “Цагаан хас” бүлгэмийнхэн өнөөдөр монгол эмэгтэйчүүдийг бэлгийн хүчирхийлэл, хүний наймаа, хар тамхи болон бусад  гэмт үйлдлийн эрсдлээс сэрэмжлүүлэх үүднээс мэдээлэл хийж, гэмт хэргийн чанартай баримтууд дэлгэлээ. 

Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу хуучнаар “Модны хоёр”-ын хажуугийн “L хаус” гэх худалдаа, үйлчилгээ бүхий байрны хонгил дахь саунд  н.Отгоо гэгч эмэгтэй өдөр бүр арав гаруй охины биеийг нь үнэлүүлдэг  аж.

Иргэн н.Отгоо саундаа охид, бүсгүйчүүдийг хэрхэн бэлгийн дарамтад  өртүүлж, биеийг нь  үнэлүүлж  байсныг дүрс бичлэгээр баримтжуулж авсан байна.
 
Уг үйлдлийг бүлгэмийн гишүүдийн зүгээс баримтжуулан дүрсийн хамт хавсарган, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст өгөөд байгаа аж.
 
Мөн “Хас Монгол", “Цагаан хас” бүлгэмийнхэн  ийм төрлийн үйл ажиллагаатай газруудад холбогдох албаныхныг хяналт шалгалт хийхийг сануулсан юм.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“L хаус”-ын байранд охидын биеийг хүчээр үнэлүүлж байжээ   
Үзсэн: 6415 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2014-03-08 11:12
Naadyyl chin daraagiin saunuudaas abax tatbaraa taniltsyylaj bna daa.xuurxii.Uursnuu gomochuud um baix daa.Emegteichvvd iim bvlgem baiguulaad jnxanyydtaigaa temtsej baibal zub l gene.Naaduul chin uursnuu naad jnxanyydtaigaa vnegvi l untdag baixgvi jy.xe xe ineedtei jyjig tabiad l icheesei

Бидэнтэй нэгдээрэй