
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун хэлэхдээ “Бид хордлогод өртсөн айлуудын хэрэглэж байсан түлшнээс, худалдан авсан цэгээс, “Таван толгой” ХХК-ийн үйлдвэрээс гэсэн 3 газраас 23 дээж авч, Ашигт малтмал, газрын тосны газрын харьяа лаборатори, Геологийн төв лаборатори, Гаалийн ерөнхий газрын төв лабораторид шинжилгээнд өгсөн. Өчигдөр 2, өнөөдөр 1 шинжилгээний хариу гарсан.” гэлээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн хэлэхдээ “Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор холбогдох мэргэжлийн байгууллагууд төр засгийн тэргүүнүүдийг мэдээллээр ханган ажилласан. Мөн шахмал түлшний дээжийг БНСУ болон БНХАУ-руу шинжилгээнд явуулсан” гэж мэдэгдлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Үүссэн нөхцөл байдалд бодилт дүгнэлт хийж, иргэд дахин энэ төрлийн осолд өртөхгүй байх талаар урьдчилан сэргийлэхэд дүүргүүдийн засаг дарга нар болон хэсгийн ахлагч нар анхаарч ажилла. Сайжруулсан түлшний хэрэглээний талаарх мэдээллийг иргэдэд хүргэхэд онцгойлон анхаар. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний байгууллагуудаар дамжуулан сайжруулсан шахмал түлшний заавар, зөвлөгөөг иргэдэд хүргэх хэрэгтэй” гэдгийг хэлээд шахмал түлшний шинжилгээний дүнг олон нийтэд мэдээлэх үүрэг өглөө.
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо | ||
Үзсэн: 481 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.