Оросын панк хамтлаг болох "Pussy Riot"-ийн хоёр гишүүн рүү хэсэг эрчүүд халдаж, тэдэн рүү хог шидэн будаг цацсан байна. Надежда Толоконникова, Мария Алёхина нарыг Нижний Новгород хот дахь "McDonalds"-ийн ресторанд өглөөний цайгаа ууж байхад нь ийм явдал болжээ.
Эсэргүүцлээ илэрхийлсэн эрчүүд тэднээс хотыг нь орхиж, Америк руу явахыг шаардсан байна. 2012 онд Ерөнхийлөгч Владимир Путиныг эсэргүүцэн Москва хотын сүмийн тахилын өмнө дуулж, улмаар хоёр жилийн хорих ял сонссон Толоконникова, Алёхина нар Сочигийн Олимпийн өмнө суллагдаад байсан юм.
Тэд суллагдсаныхаа дараа ч Кремлийг удаа дараа шүүмжилж, олны анхаарлыг татаад амжжээ. Гэхдээ хоёр бүсгүй үнэхээр шударга ёсны төлөө тэмцэгчид үү, эсвэл барууныхны Оросыг шүүмжилдэг сэдвүүдийн нэг болох хүний эрх зэрэг асуудал дээр тоглолт хийж байна уу гэдэгт зарим ажиглагч шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
"Pussy Riot" хамтлагийн гишүүд халдлагад өртөв | ||
Үзсэн: 2215 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.