![](/uploads/201403/news/thumb/bfe864a1bb52aea6cca40021d07396f4_x3.jpg)
БНСВУ-д ирэх сарын 16-19-нд зохион байгуулагдах “Вьетнам экспо-2014” олон улсын 24 дэх удаагийн үзэсгэлэн яармагт Монгол Улс анх удаа оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулна.
Тус үзэсгэлэн яармаг нь 23 жилийн турш тасралтгүй зохион байгуулагдаж буй бөгөөд оролцогчийн тоо, бараа эргэлт нь эрчимтэй өссөөр байгаа аж. Өнгөрсөн онд 17 орны 400 оролцогч 520 павильонд бүтээгдэхүүнээ сурталчилж, 40 гаруй орноос 22 мянга гаруй зочин ирж сонирхжээ.
“Вьетнам экспо-2014” олон улсын үзэсгэлэнгийн үеэр ч уламжлалын дагуу буюу “Вьетнам-хамтын ажиллагаа ба хөгжил” сэдвийн дор олон улсын бизнесийн чухал хурал, уулзалтуудыг зохион байгуулах юм.
Хөдөө аж ахуйн болон бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, гэр ахуй, цахилгаан бараа, барилга, хими, мэдээлэл технологийн багаж хэрэгслийг мөн үеэр дэлгэхээ зохион байгуулагчид нь мэдэгджээ.
“Вьетнам экспо-2014”-т Монгол Улс оролцоно | ||
Үзсэн: 1199 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.