
Хѳлбѳмбѳгчдийн хамгийн чухал гурван чадварын нэг "бие бялдар"-ыг хѳгжүүлэх фитнессийн дасгалжуулагчийн бэлдэх анхны сургалт ѳчигдөр нээлтээ хийлээ.
Сургалтад АХБХ-ны "В" зэрэглэлээс дээш зэрэгтэй дасгалжуулагч нар оролцож буй гэхээр энэ сургалтын чанар чансаа харагдана. Тиймээс Монголын томоохон клүбүүдийг удирддаг шилдэг багш дасгалжуулагчид хамрагдаж байна.
Ѳчигдѳр болсон нээлтийн үйл ажиллагаанд МХБХ-ны Техникийн захирал Хатем Соусси, Хүүхэд залуучуудын хѳлбѳмбѳг хариуцсан мэргэжилтэн Растислав Бозик, ерѳнхий нарийн бичгийн даргын орлогч Ч.Мѳнхзул нар оролцов.
Марк Сиан Жонес хэмээх АХБХ-ны сургагч багш, Растислав Бозикийн хамтаар энэхүү сургалтыг удирдан явуулж байна.








АХБХ-ны фитнессийн дасгалжуулагчийн сургалт эхэллээ | ||
Үзсэн: 801 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.