![](/uploads/201403/news/thumb/660a9ffbcbb48212147ba3b225421c07_x3.jpg)
Торонто, Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойз хилл” компанийн хувьцаа өнгөрсөн долоо хоногийн сүүлийн гурван өдрийн турш үргэлжлэн өсөж, 4.5 долларт хүрсэн байна. Энэ нь 12 хувиар дээшилсэн үзүүлэлт гэдгийг Австралийн theaustralian.com.au сайт онцложээ.
“Туркойз хилл” компанийн хувьд өнгөрсөн онд далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулагдах дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгийг дэлхийн томоохон 15 арилжааны банкуудаас хүсээд байсан ч Монгол Улсын Засгийн газраас гаргах баталгааны асуудлаас үүдэн хойшилсоор байгаа юм.
Уг асуудлаар өнгөрсөн сарын дундуур компанийн зүгээс мэдэгдэл гаргасан даруйд хувьцааны үнэ нь долоон хувиар доошлоод байсан бол гэнэт 12 хувиар өссөн нь уул уурхайн салбарынхны анхаарлыг татсан байна.
Энэ талаар Dailymail.co.uk цахим хуудаснаа Rio Tinto “Туркойз хилл” компанийн нэгж хувьцааг найман ам.доллараар худалдан авах санал тавихаар зэхэж буй талаар мэдээлжээ. Rio Tinto нь тус компанийн 50.8 хувийг эзэмшдэг бөгөөд үлдсэн 49.2 хувийг худалдан авах сонирхолтой байгаа нь ийнхүү эл болж эхэллээ.
Ямартай ч эдийн засагчид өнгөрсөн оны эхний хагас жилийн орлого нь 4.2 тэрбум доллар хүртлээ буурч, зардал нь 6.9 тэрбум доллар болсон Rio Tinto-г “Туркойз хилл” компанийн хувьцааг дээрх үнээр авах боломж муутай гэж үзэж байгаа юм.
Rio Tinto “Туркойз хилл” компанийг дангаараа эзэмшихээр санаархаж эхлэв үү? | ||
Үзсэн: 1794 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.