"Цагаан хэрэм"-ийн тодорхой хэсэгт граффити зурахыг зөвшөөрөх шийдвэрийг Хятадын эрх баригчид гаргалаа. Энэ нь гадна, дотны жуулчид тус байгууламжийн ханан дээр бичиж зурахаас сэргийлэх зорилготой алхам гэдгийг ажиглагчид хэлж байна. "China Daily" сонинд мэдээлснээр Бээжин хотоос зүүн хойд зүгт 70 км зайд оршдог Мутианью нь "Цагаан хэрэм"-ийн хамгийн алдартай, хамгийн сайн хамгаалагдсан хэсгүүдийн нэг бөгөөд анхааруулга тавьсан байдаг ч хүмүүс алдарт байгууламжийн ханан дээр нэрээ сийлэх нь элбэг байдаг ажээ. Харин одоо жуулчдад Тулааны Цамхаг N14 нэртэй хэсгийн ханан дээр дурсгалын үгсээ бичих боломж бүрдэж байна. Улмаар энэ нь үр дүнгээ өгвөл дахин хоёр өөр хэсэгт "Граффити бүс"-ийг байгуулах төлөвлөгөөг Хятадын холбогдох албаныхан гаргажээ. Дашрамд дурдахад, "Цагаан хэрэм"-ийн ханан дээр сийлэгдсэн үгсийн ихэнх нь англи хэлээр бичигдсэн байдаг аж.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
"Цагаан хэрэм"-ийн ханан дээр дурсгалын үгээ бичихийг зөвшөөрөв | ||
Үзсэн: 3226 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.