Шууд Chart

"Отго харваа" тэмцээн Говь-Алтай аймгийн Шарга суманд боллоо

2019-10-11 10:05:50

МҮХХ-ны хуваарьт тэмцээнүүдэд спортын мастер цолны болзол хангасан харваач Б.Нямдаваа, С.Анхмандах, Д.Насандэлгэр, Б.Шаравнямбуу, Д.Мөнх-Эрдэнэ, Э.Лхамхүү, спортын дэд мастер цолны болзол хангасан Д.Хатанбаатар, Д.Бат-Эрдэнэ, Б.Анхзул, Б.Пүрэвдорж, Б.Дугар, С.Мягмаржав нарын энэ онд үндэсний их сурын харваанд амжилт бүтээлээрээ манлайлсанд нь хүндэтгэл үзүүлэх "Отго харваа" тэмцээн Говь-Алтай аймгийн Шарга суманд боллоо.

Үүнийг ГАА-н харваачдын холбоо, “Засагт Хан” ҮСХК зохион байгуулсан юм.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Говь-Алтай аймгийн засаг дарга В.Рэнцэндорж, Шарга сумын ИТХ-н дарга Мандах, засаг даргын орлогч.Төртулга, МҮХХ-ны тэргүүлэгч гишүүн Монгол Улсын мэргэн Б.Дашзэвэг, Б.Хүрэлбаатар, ГАА-н харваачдын холбооны дэд тэргүүн Б.Лхагва-Очир, Ц.Жамьян, “Засагт Хан” клубын нарийн бичгийн дарга М.Баясгалан нар оролцов.

Мөн "Засагт Хан" ҮСХК-ын тэргүүн Ш.Раднаасэдийн нэрэмжит улсын цол зэргийн болзол хангасан харваачдыг урамшуулах мөнгөн шагналыг тус клубын ТУЗ-н гишүүн Б.Дашзэвэг, О.Батмөнх нарийн бичгийн дарга М.Баясгалан нар 2018 онд спортын мастер цолны болзол хангасан Э.Золбадрахаар төлөөлөл болгон 500, спортын дэд мастер цолны болзол хангасан Ч.Мөнхжаргал, С.Анхмандах, Б.Лхагва-Очир, П.Лхагвабаатар, Ж.Мөнх-Эрдэнэ нарыг тус бүр 300 мянган төгрөгөөр шагнав.

ГАА-н хэмжээнд үндэсний сурын харвааг аймаг, орон нутгийн удирдлага, хувь хүн, аж ахуйн нэгж бизнесмэнүүд дэмжиж, анх удаа сумдуудын дунд багийн харваа тэмцээн зохион байгуулагдав.

Үүнд Шарга, Баян-Уул, Жаргалан, Бугат, Дарви, Есөнбулаг сумын нэг, хоёрдугаар баг хоорондоо тойргийн системээр хоёр хоног өрсөлдсөн юм.

Ийнхүү тэргүүн байранд хүндэт мэргэн Т.Батмөнх ахлагчтай Шарга сумын баг нэг ч хожигдолгүйгээр шалгарсан бол хоёрдугаар байранд АМ, СМ Э.Золбадрах ахлагчтай Есөнбулаг сумын нэгдүгээр баг, гуравдугаар байранд АМ, СМ Г.Баярсайхан ахлагчтай Баян-Уул Жаргалан сумын баг шалгарлаа.

Харин Бугат сумын харьяат, Монгол Улсын мэргэн Б.Дашзэвэг, Шарга сумын харьяат хүндэт мэргэн Т.Батмөнх нараар манлайлуулсан аймгийн мэргэн, спортын мастер тав, спортын дэд мастер гурав, нэг, хоёр, гуравдугаар зэрэгтэй 20, нийтдээ 100 гаруй харваач их сурын цуваа харваанд цэц мэргэнээ сорив.

Ийнхүү насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн төрөлд

  1. Дарви сумын харьяат спортын мастер Д.Мөнх-Эрдэнэ
  2. Төгрөг сумын харьяат спортын мастер Б.Хүрэлбаатар
  3. Баян-Уул сумын харьяат хоёрдугаар зэргийн харваач Б.Мөнхжаргал
  4. Цогт сумын харьяат нэгдүгээр зэргийн харваач Ц.Жамья
  5. Дарви сумын харьяат спортын мастер Б.Нямдаваа 
  6. Эмэгтэйчүүдийн төрөлд
  7. Цогт сумын харьяат аймгийн мэргэн, спортын мастер Ц.Булган
  8. Дарви сумын харьяат залуу харваач Т.Сайнбаяр
  9. Дарви сумын харьяат нэгдүгээр зэргийн харваач Д.Гэрэлмаа
  10. Цогт сумын харьяат залуу харваач Э.Цэцэгмаа
  11. Есөнбулаг сумын харьяат залуу харваач Э.Даваажаргал нар цэц мэргэнээ үзүүлэн шалгарсан.

Өсвөр үе болон балчир насны харваанд нийт 50 гаруй харваач оролцсоноос хөвгүүдийн төрөлд

  1. Баян-Уул сумын харваач М.Сайханбаяр
  2. Баян-Уул сумын харваач М.Мөнхтогтох
  3. Баян-Уул сумын харваач Э.Амин-Эрдэнэ
  4. Шарга сумын харваач Д.Дүүрэнбаяр
  5. Жаргалан сумын харваач А.Тэгшжаргал нар цэц мэргэнээрээ шалгарсан бол охидын төрөлд
  6. Баян-Уул сумын харваач Т.Анар
  7. Баян-Уул сумын харваач Г.Түвшинзаяа
  8. Баян-Уул сумын харваач А.Цэрмаа
  9. Есөнбулаг сумын харваач Ц.Хүжмаа
  10. Шарга сумын харваач Г.Болортуяа нар цэц мэргэнээрээ шалгарсан байна.

Балчир насны харваанд

  1. Есөнбулаг сумын харваач З.Цэцэнбилэг
  2. Дарви сумын харваач Ж.Лхам-Эрдэнэ
  3. Чандмань сумын харваач Л.Бадамгарав
  4. Дарви сумын харваач Б.Сувданчимэг
  5. Бугат сумын харваач Р.Энэрэл нар цэц мэргэнээрээ шалгарсан байна.

 

 









































































Нийтэлсэн: У.Баярсайхан

"Отго харваа" тэмцээн Говь-Алтай аймгийн Шарга суманд боллоо  
Үзсэн: 1869 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй