Өнгөрсөн сард АНУ-д шинээр ажилд орсон иргэдийн тоо 175 мянгад хүрсэн нь зах зээл дэх хүлээлтийг, мөн нэгдүгээр сарын 129 мянга гэсэн үзүүлэлтийг давсан дүн боллоо. Гэхдээ нэгдүгээр сард 6.6 хувьтай байсан ажилгүйдлийн түвшин хоёрдугаар сард бага зэрэг өсч 6.7 хувь болсон гэж тус улсын Хөдөлмөрийн яам мэдээлсэн байна. Хоёрдугаар сарын үзүүлэлтийг задлаад харвал санхүү болон бусад салбарын компаниуд хамгийн олон буюу 79.000 ажилтан шинээр ажилд авчээ. Харин цаг агаар олон жилийн дунджийг давж хүйтэрсэнтэй холбоотойгоор барилгын компаниудад шинээр ажилд орсон иргэний тоо 15.000 болж буурсан байна. Сонирхуулахад, хоёрдугаар сард АНУ-ын хувийн салбарт ажиллагсдын нэг цагийн ажлын дундаж цалин хөлс 3.7 хувиар буюу есөн центээр өсч, 24.31 ам.доллар болжээ. Тус улсын хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт цаашдаа сайн гарвал Холбооны Нөөцийн Банк сар бүр худалдан авч буй бондынхоо хэмжээг үргэлжлүүлэн танана гэдгийг шинжээчид хэлж байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт өсөлттэй гарав | ||
Үзсэн: 1313 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.