Шууд Chart

“Үүрэн телефон хэрэглэгчийн эрхийг хамгаалъя” сэдэвт хэлэлцүүлэг болно

2014-03-10 12:27:50

“Үүрэн телефон хэрэглэгчийн эрхийг хамгаалъя” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. Уг хэлэлцүүлэг энэ сарын 14-ний 10:00 цагаас Засгийн газрын 11 дүгээр байрны хурлын танхимд болно. Монгол Улсад үүрэн холбооны салбар үүсч хөгжсөнөөс хойш одоогоор дөрвөн оператор компани үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл энэ салбарын үйлчилгээ нь хэрэглэгчдэд ил тод бус, хэрэглэгчдэд хүргэж байгаа үйлчилгээний төрлөө тайлбарладаггүйгээс хэрэглэгчдийн эрхийг зөрчих явдал сүүлийн жилүүдэд олон гарч байгаагаас дээрх хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болсон байна. 

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Үүрэн телефон хэрэглэгчийн эрхийг хамгаалъя” сэдэвт хэлэлцүүлэг болно  
Үзсэн: 1169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй