
Монголын шигшээ баг ДАШТ, Азийн АШТ-ий урьдчилсан шатны "F" хэсгийн дөрөв дэх тоглолтоо Киргизтэй өчигдөр хийж, 1:2-ийн харьцаагаар ялагдал хүлээв.
Эхний хагаст Киргизийн багаас найм дугаартай Гулжигит Алыкулов, 10 дугаартай Мирлан Мурзаев нар гоол оруулж, зочин баг 0:2-оор тэргүүлж эхлэв.
Хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад үндэсний шигшээ багийн 19 дугаартай О.Мижиддорж 11 метрийн торгуулийн цохилт авчирч, багийн ахлагч Н.Цэдэнбал амжилттай болгосноор тоо 1:2 болж ойртсон юм.
Тооны харьцаа ойртсоноос хойш манай шигшээгийн довтолгоо сэргэж, Д.Төрбат, А.Дөлгөөн, О.Мижиддорж нар хэд хэдэн аюултай цохилтууд хийсэн ч амжилттай болсонгүй.
Дэлхийн чансаа 86 урд бичигдэж байгаа Киргизтэй хүчтэй өрсөлдөөн үзүүлсэн ч үр дүн эсрэг багийн талд шийдэгдлээ.
Манай улсын үндэсний шигшээ баг дараагийн тоглолтоо ирэх арваннэгдүгээр сарын 19-нд Мьянмарын талбайд хийнэ.
Монголын шигшээ баг ээлжит тоглолтоо Киргизтэй хийж ялагдал хүлээв | ||
Үзсэн: 856 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.