“Буянт-Ухаа 1” хороолол баригдаж дууссантай холбогдуулан Засгийн газрын зүгээс иргэдээс захиалга авах журмыг нь батлан гаргасан. Журамд “Буянт-Ухаа” хорооллын нийт 1764 айлын 60 хувьд нь төрийн албан хаагч, 40 хувьд нь залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй буюу зорилтот бүлгийн иргэдийг оруулахаар тусгасан юм.
Уг журмын дагуу “Буянт-Ухаа 1” хороололд иргэдэд байр олгохын тулд Төрийн орон сууцны корпорациас бүртгэлийн тусгайлсан журмыг мөн батлаад байгаа юм.
Тэгвэл өнөөдөр уг хороололд байр авах хүсэлтэй иргэдийг нэгдсэн мэдээллээр хангахын тулд Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-оос мэдээлэл хийлээ.
Орон сууц худалдан авах иргэдэд тавигдах нийтлэг шаардлага
1.2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотод байнга оршин суух хаягийн бүртгэлтэй Монгол Улсын иргэн байх,
2. Анх удаа орон сууц худалдан авч байгаа (энэ заалтад 18 нас хүрэхээс өмнө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх орон сууцанд бүртгэлтэй этгээдийг хамруулна)
3.Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагад 2-оос доошгүй жил ажиллаж, сүүлийн хоёр жил нийгмийн даатгалын шимтгэлээ тасралтгүй төлсөн, эсхүл 2-оос доошгүй жил хувиараа нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн байх,
4. Банк санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн өргүй байх,
5. Өмнө нь банк, санхүүгийн байгууллагаас орон сууцны зээл авч байгаагүй байх,
6. Орон сууцны үнийн 30-аас доошгүй хувийг урьдчилж төлөх боломжтой байх,
7.Орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөхөөр банкнаас зээл авахад банк санхүүгийн байгууллагаас холбогдох журмын дагуу зээлдэгчид тавигдах нөхцөл шалгуурыг хангасан байх.
Бүртгэл: 2014 оны 3 дугаар сарын 10-ний өдрийн 13 цагаас 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 18 цагийн хооронд явагдана.

Урьдчилгаа төлбөр: 30 хувь
ТҮЦ машинаар бүртгүүлнэ
ТҮЦ машинаар бүртгүүлнэ
Орон сууц худалдан авах эрх бүхий иргэдийг шалгаруулах үйл ажиллагаа нь хоёр шатаас бүрдэнэ.
Эхний шатанд, Засгийн газрын журмын шаардлага хангасан иргэдээс орон сууцанд захиалга өгөх хүсэлтийн бүртгэлийг Төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машинаар бүртгэх юм.
Иргэн нь Улаанбаатар хотод байгаа 20 ширхэг, мөн аймгийн төвүүдэд байгаа ТҮЦ машинд байршуулсан “Орон сууцны захиалга” гэсэн цэсээр дамжуулан бүртгүүлэх бөгөөд иргэний цахим үнэмлэхтэйгээ очих ёстой аж.
ТҮЦ машин иргэдийг бүртгэхдээ иргэний бүртгэлтэй холбоотой мэдээллийг мэдээллийн сангаас шүүн бүртгэх бөгөөд иргэний мэдээлэл нь Засгийн газрын журмын иргэний бүртгэлтэй холбоотой хэсгийн шаардлагад нийцээгүй байвал ТҮЦ машин бүртгэхээс татгалзсан хариуг өгөх юм.

Хоёр дахь шатанд, ТҮЦ машинд бүртгүүлсэн иргэдийн мэдээллийг шалгаж, хүсэлт гаргасан иргэдээс сугалаанд хамрагдах иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргах, уг жагсаалтаас орон сууц худалдан авах эрх хожигчийг сугалаагаар тодруулна.
Сугалааг явуулах хугацаа, журмыг олон нийтэд жич мэдээлэх аж.
ТҮЦ машинд бүртгүүлсэн иргэн нь Засгийн газрын журамд заасан нийтлэг шалгуурыг хангаж байгаа эсэхийг бүртгэлийн ажиллагаа дууссанаас хойш Төрийн орон сууцны корпорацийн зүгээс нягтлан шалгах бөгөөд хэрвээ журмын шаардлагад нийцээгүй байвал тухайн иргэнийг орон сууц худалдан авах эрх хожигчийг тодруулах сугалааны бүртгэлээс хасах болно.
ТОСК хяналтыг ингэж тавина

ТҮЦ машины бүртгэлийн ажиллагаа дууссаны дараа дор дурдсан мэдээллийг холбогдох эрх бүхий байгууллагуудын мэдээллийн сангаас шүүлт хийн шалгаж, сугалаанд оролцох эрх бүхий хүсэлт гаргагчдын нэрсийн тодруулж, тухайн иргэнд нь мэдээлэх юм. Үүнд:
1. Хүсэлт гаргагч иргэн өмнө нь болон одоо орон сууц эзэмшиж байсан болон байгаа
эсэх, банк санхүүгийн байгууллагад орон сууцны зээлтэй эсэх,
2. Банк санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн өртэй эсэх,
3. Нийгмийн даатгалын шимтгэлийг сүүлийн хоёр жил тасралтгүй төлж байсан эсэх,
4. Төрийн албан хаагчийн хувьд төрийн байгууллагад ажиллаж байгаа эсэх.
5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд Засгийн газрын журамд заасан
шаардлагад нийцэж байгаа эсэх

Иргэд гомдол санал, хүсэлтээ энэ сарын 30-ний өдрийн дотор ТОСК-ийн Хуулийн хэлтэст бичгээр гаргана.
Орон сууцны талбайн хэмжээ
1. 33.47 м2, 39.47 м2, 42.32 м2 бүхий нэг өрөө байр тус бүр 225, нийт 675 ширхэг,
2. 33 м2, 49.72 м2, 51.78 м2 бүхий хоёр өрөө байр тус бүр 225 , нийт 675 ширхэг
3. 66.88 м2 бүхий гурван өрөө байр 225 ширхэг, хороололд нийт 1575 айлын орон сууц
“Буянт-Ухаа 1” хорооллын бүртгэл энэ сарын 30-ний өдөр хүртэл үргэлжилнэ | ||
Үзсэн: 2972 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.