Шууд Chart

Монголын хоккейчдын тоглох хуваарь гарчээ

2014-03-10 16:53:59

Олон улсын хоккейн холбоо (IIHF)-нooc жил бүр зохион байгуулдаг “Challenge Cup-2014” тэмцээн энэ сарын 16-22-нд АНЭУ-ын Абу-Даби хотод болно.

2008 оноос эхтэй тус тэмцээнд 2010 оноос хойш тоосоо өргөж эхэлсэн бөгөөд өнгөрсөн жил Тайландад болсон тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм.
Тэгвэл энэ жил Эмиратад манай хоккейчид медалийн өнгөө хувиргахаар шийдээд байна. 
 
Долоо дахь удаагийн тэмцээнд манай улсаас гадна АНЭУ, Тайвань, Хонгконг, Кувейт, Тайланд гэсэн зургаан орны баг тойргийн журмаар өрсөлдөнө.
 
Манай хоккейчид гуравдугаар сарын 16-нд “Challenge Cup”-ын гурван удаагийн түрүүтэй Тайванийн шигшээ багтай эхний тоглолтоо хийх бол маргааш нь Хонгконгтой, 19-нд Кувейттэй, түүний маргааш Тайландтай, 22-нд зохион байгуулагч орон Эмираттай тус тус тоглохоор болжээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Монголын хоккейчдын тоглох хуваарь гарчээ   
Үзсэн: 1241 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй