Шууд Chart

Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газар шинэ байртай боллоо

2019-10-16 17:03:22

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/236 дугаар тушаалаар “Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2019 оны худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөө”-нд туссан худалдан авах ажиллагааг зохион байгуулах захиалагчийн эрхийг төсвийн төвлөрүүлэн, шууд захирагч нарт шилжүүлж төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрхийг орон нутгийн Засаг дарга нарт шилжүүлсэн.

Тус цагдаагийн газрын конторын барилгын үнэлгээний хороог Аймгийн Засаг даргын 2019 оны 01-р сарын 11-ний өдрийн А/07 дугаар захирамжаар байгуулан улсын хэмжээнд тендер шалгаруулалтыг зарлаж, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Бат-Угсралт констракшн” ХХК нь шалгарсан юм.

“Бат-Угсралт констракшн” ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр конторын байрны шавыг тавьж ажлыг эхлүүлэн, 3 давхар 1750 м2  барилгыг барьж дуусган 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр улсын комисст хүлээлгэн өглөө. 

Ийнхүү Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын шинэ байр ашиглалтад орлоо.


Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газар шинэ байртай боллоо  
Үзсэн: 1049 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй