Шууд Chart

“Сүү өргөж амьдарцгаая” өдөрлөг боллоо

2014-03-10 17:04:46

Говь-Алтай аймгийн Засаг даргын “Ажлын хариуцлагыг сайжруулах, архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжийн заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ, Цагдаагийн хэлтсээс хамтран “Сүү өргөж амьдарцгаая” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа.

Энэ өдөрлөгт албан газар, байгууллагууд, ард иргэд архи, тамхины хор холбогдлыг харуулсан болон тамхи, архинаас татгалзахыг уриалсан лоозон, ухуулах хуудас барьж жагслаа.
 
Мөн ах дүүс, гэр бүл, төрөл саднаараа архинаас татгалзсан Харзат багийн иргэн М.Ганболд, архи хэрэглэхээ байсан М.Зандраа нарт шагнал гардуулжээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Сүү өргөж амьдарцгаая” өдөрлөг боллоо  
Үзсэн: 1157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй