
ОУХБХ-ны ерөнхийлөгч Жианни Инфантино өчигдөр манай улсад ирсэн билээ. Энэ үеэр 2022 оны ДАШТ-ий нээлтийн гоолыг оруулсан Монголын шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбалд Катарын дэлхийн аваргын финалын тоглолтыг үзэх урилга өглөө.
Түүний оновчтой цохилт нь Азийн бүсийн эхний тоглолтынх байсан бөгөөд түүхэнд бичигдэн үлдсэн юм.
Энэ жил 31 настай Н.Цэдэнбал 23 дугаартай тоглож байгаа бөгөөд тоглолтын өмнө шигшээ багийн ахлагчаар сонгогджээ. Түүний хувьд өнгөрсөн онд Монголд болсон Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний шатанд Гуамтай тоглоход шийдвэрлэх гоолыг оруулж, багаа цааш өрсөлдөхөд чухал үүргийг гүйцэтгэсэн юм.
Н.Цэдэнбал ДАШТ-ий шигшээ тоглолтыг үзэх урилга авлаа | ||
Үзсэн: 1000 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.