Бусдад мэдэгдэх ёсгүй байсан нууцыг задруулсан АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Агентлагийн системийн администратор Эдвард Сноуден 20 гаруй орноос улс төрийн орогнол хүсээд байгаа билээ. Өнгөрсөн сард Сноудэн иргэдийг тагнаж чагнадаг АНУ-ын Засгийн газрын PRISM нууц ажиллагааны талаар олон нийтэд дэлгэсэн юм. Харин одоо тэрбээр Москва хотын Шереметьево онгоцны буудалд хөл хорионд АНУ-ын урт гараас мултрахыг хичээж байгаа. Гэвч дэлхий дээрх одоогийн хамгийн хүчирхэг улсын Засгийн газрын эсрэг сөрөн зогссон түүнээс бүгд нүүрээ буруулж байгаа тул нөхцөл байдал өдрөөс өдөрт хэцүүдэж байгаа аж. Түүнийг АНУ-д төрийн маш нууц материалыг олонд дэлгэсэн, Үндэсний Аюулгүй Байдлын Агентлагийн дүрмийг зөрчсөн, эх орноосоо урвасан зэрэг олон ял хүлээж байгаа юм. Өнгөрсөн баасан гаригт Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро түүнд улс төрийн орогнол олгохыг зөвшөөрөх хүртэл Сноуденд найдлага маш бага байсан бөгөөд орогнол хүссэн орнуудын ихэнх нь татгалзсан хариу өгсөн юм. Баасан гаригт Венесуэлийн тусгаар тогтнолын өдөр болсон цэргийн парадын үеэр Ерөнхийлөгч Николас Мадуро телевизээр мэдэгдэхдээ “Америкийн нэрийн өмнөөс Эдвард Сноуденд орогнол олгоно.” гэжээ. Венесуэлийн эрх баригчид Тагнуулын төв газрын гэрээт ажилтан асан, эх орондоо улсын нууц задруулсан хэрэгт буруутгагдаж буй Эрик Сноуденд ийнхүү улс төрийн орогнол олгосон байна. Түүнээс гадна Никарагуа, Боливи улс Э.Сноуденд улстөрийн оронгол олгохоо мэдэгдээд байгаа юм. Никарагуагийн эрх баригчдаас Э.Сноуденд ирүүлсэн захидал хэвлэлд нийтлэгдсэн. Хэвлэлд нийтлэгдсэнээр бол АНУ Э.Сноуденийг шударга шүүх нь маш эргэлзээтэй бөгөөд бүх насаар нь хорих, цаазаар авахын аль нэгийг ногдуулах магадлал өндөр гэнэ. Өнгөрсөн зургадугаар сарын 23-наас хойш Москвагийн онгоцны буудалд орогнож буй Эдвард энэ хооронд цагийг ашигтай өнгөрөөж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт Оросын тагнуул байсан Анна Чапман гэгч бүсгүй түүнд Твиттерээр гэрлэх санал тавьсныг тэрбээр хүлээж авсан билээ. Америктай харилцаагаа муутгахыг хүсэхгүй ОХУ, түүний хүссэн улс төрийн орогнолд татгалзсан хариу өгсөн билээ. Гэвч нөгөө талаар Кремль түүнийг АНУ-ын талд шилжүүлж өгөхгүй нь бас тодорхой юм.
Вэнэсуэль болон Боливи улсууд Сноудэнд улс төрийн орогнолын эрх олгов | ||
Үзсэн: 1722 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.