Шууд Chart

Ардын Дээд Хурлын төлөөлөгчөөр Ким Чен Ун анх удаа сонгогдов

2014-03-11 09:48:36

Өчигдөр БНАСАУ-ын 13 дахь сонгуулийн Ардын Дээд Хурлын төлөөлөгчдийн сонгууль амжилттай боллоо. Сонгуульд  Баек Ду Саны 111 дүгээр сонгуулийн тойргийн бүх сонгогч удирдагч Ким Чен Уныг бүрэн дэмжиж БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлсэн байна.
 
Харин Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн  уламжилж байгаагаар, “БНАСАУ-ын иргэд, офицер, дайчид сэтгэл нэгдэн Ким Чен Уныг бүрэн дэмжиж байгааг харуулсан төдийгүй БНАСАУ-ын цэрэг, ард Ким Чен Уны удирдлага дор, тус улсын түүхийн шинэ хуудсыг нээх юм” гэжээ.
 
Түүнчлэн   Францын "24 цаг" сайтад, “Гаднынхан БНАСАУ-ын засаг захиргааны эрхийн тогтвортой байдалд анхаарал хандуулж байгаатай зэрэгцэж явагдсан энэ удаагийн сонгуулиар бид Ким Чен Ун өөрийн эрхийн байдлаа өөрчилж байгаагаа энэ үйл явдлаар  мэдэв” гэжээ.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Ардын Дээд Хурлын төлөөлөгчөөр Ким Чен Ун анх удаа сонгогдов   
Үзсэн: 1018 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй