
Амралтын өдрүүдийн цаг агаарын мэдээг та бүхэнд хүргэж байна. Өнөөдөр буюу бямба гарагт Өмнөговь, Дундговийн нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Түүнчлэн 10 дугаар сарын 19-нд буюу бямба гарагт нутгийн төв хэсгээр, 20-нд буюу ням гарагт зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байх тул байгаль цаг агаарын болзошгүй эрсдлээс болгоомжилж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг малчид, ард иргэд, тээвэрчид, аж ахуйн нэгж байгууллагуудад онцгойлон анхааруулж байна.
Амралтын өдрүүдэд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна | ||
Үзсэн: 654 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.