Өнгөрөгч бямба гарагт “Олон улсын эмэгтэйчүүдийг эрхийг хамгаалах өдөр” тохиолоо. Баярын өдрөөр ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн тусгай дугаарт ирсэн нийт 12948 дуудлагын 50-иас илүү хувийг архидан согтуурсан дуудлага эзэлсэн байна.
Тодруулбал, 101, 105 дугаарт 855, 102 дугаарт 6176, 103 дугаарт 5917 дуудлага иржээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй зөрчлийн 2013, зам тээврийн зөрчлийн 341, түргэн тусламжийн 920, гал түймэр гамшгаас хамгаалахын 13 дуудлага бүртгэгджээ. Энэ нь энгийн өдрүүдийн дуудлагатай харьцуулбал ихэссэн үзүүлэлт юм байна.
Баярын өдрөөр архидан согтуурсан дуудлага их иржээ | ||
Үзсэн: 1458 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.