Шууд Chart

Иргэд АТГ-ын үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлэв

2019-10-20 15:00:00

Олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, уг ажиллагаанд тэднийг татан оролцуулах, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах, зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор Архангай аймгийн иргэдтэй уулзах “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа.

Иргэдийн зүгээс АТГ-аас ирж иргэд олон нийтийн үгийг сонсож, хэрэгцээтэй мэдээлэл өгсөнд талархаж байсан ба цаашид Авлигатай тэмцэх газрын хийж буй ажлуудыг дэмжихээ илэрхийлж байв. Зарим иргэдийн зүгээс төрийн үйлчилгээний ил тод байдал, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа хүнд сурталтай байна, авлигын гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг чангатгах, шийдвэрлэлтийг иргэд олон нийтэд нээлттэй байлгах талаар санал бодлоо илэрхийлж байсан.

Мөн уг ажлын хүрээнд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид, эрх бүхий албан тушаалтныг чадавхижуулах сургалтыг 200 гаруй албан хаагч нарт зохион байгууллаа.


Иргэд АТГ-ын үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлэв  
Үзсэн: 841 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-10-20 15:13
Шүүх ,нь ,тавиад ,явуулчихаар ,тэмцээд ,яах ,юм. АТГ юу ч хийж ,чадахгүй шүү ,дээ.

Бидэнтэй нэгдээрэй