![](/uploads/201403/news/thumb/be545ca2ebb0e58918083eab0db77d4c_x3.jpg)
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр гадаад вальютын ханшийн өөрчлөлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25.7 хувь, өмнөх сараас 2.2 хувиар өссөн байна. Тодруулбал, төгрөгийн юаньтай харьцах ханш 64 төгрөг буюу 28.9 хувиар суларчээ.
Ингэснээр төгрөгийн юань, ам.доллартай харьцах ханшийн сулрал импортын бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлж, энэ нь цаашлаад инфляцид нөлөөлсөн байна. Импортын барааны үнэ 20 хувиар өссөнөөр өнгөрсөн хоёрдугаар сард инфляци өмнөх сарынхаас 0.9 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 12.2 хувиар нэмэгджээ.
Инфляцийг хөөрөгдсөн хүчин зүйлсийг нарийвчилбал, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 1.8, хувцас, бөс бараа, гутлын үнэ 0.8 хувиар өссөн нь нөлөөлсөн гэж статистикчид үзлээ. Өнгөрсөн сард дотоодын бараа бүтээгдэхүүний үнээс илүү импортын барааны үнэ нэмэгдсэн байна.
Ханшийн өөрчлөлт 2.2 хувиар өсчээ | ||
Үзсэн: 1103 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.