Шууд Chart

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн талаарх хэлэлцүүлэг болно

2014-03-11 14:10:17

“Хууль зүйн үндэсний хүрээлэн” –ийн  301 тоотод маргааш  “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай  хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн  талаарх  уулзалт, ярилцлага болно.

Уулзалтад УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, УИХ-ын НББСШУБХ-ны Ажлын алба, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Парламентын сэтгүүлчдийн холбооны төлөөлөл оролцоно.
 
Уг асуудлын  хүрээнд  Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль”-ийн төслийн тухай, Хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны төвийн мэргэжилтэн Б.Золзаяа “Жендэр, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг асуудлыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хэрхэн мэдээлэх, тайлбарлах нь зөв бэ” сэдвээр тус тус мэдээлэл хийх аж.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн талаарх хэлэлцүүлэг болно  
Үзсэн: 1528 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй