![](/uploads/201403/news/thumb/030412a50727cc4dcb7d790c4ff9e8bf_x3.gif)
Монголбанк өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудад 1778 төгрөгийн хаалтын ханштайгаар 5.6 сая ам.доллар, 289.55 төгрөгийн хаалтын ханшаар 4.0 сая юань тус тус худалдлаа. Банкуудаас 29 сая ам.доллар, 26.5 сая юань худалдан авах санал ирсэн ч Монголбанк ийнхүү нийт саналын тодорхой хувийг л биелүүлжээ. Мөн өдрийн гадаад валютын ээлжит своп, форвард хэлцлээр банкууд 36.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлснийг Монголбанк 100 хувь биелүүлж, валютын захад ам.доллар нийлүүллээ.
5.6 сая ам.доллар худалдлаа | ||
Үзсэн: 988 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.