![](/uploads/201403/news/thumb/2def91c5f40a3648c4c50fa5dc51c4ed_x3.jpg)
Хүүхэд, багачуудын эрүүл, аюулгүй байдлыг хангах зорилгоор “Авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс санаачлан алслагдсан сургуулийн сурагчдын тээвэрлэх сурагчдын автобусны тусгай маршрутыг гарган явуулж байгаа.
Эхний ээлжинд “Зүүнсалаа-36-р сургууль”, “Нарангийн гол-62-р сургууль”, “Орбит-36-р сургууль”, “Их наран-36-р сургууль”, “Баянхошуу-36-р сургууль” гэсэн таван чиглэлд сурагчдын автобус үйлчилгээнд явуулсан бол нийслэлийн Тээврийн газраас энэ сарын 4-нөөс “Нисэх-120” мянгат чиглэлд их багтаамжийн автобусыг тусгай маршрутаар үйлчилгээнд явуулж эхэллээ.
Тусгай маршрутын автобусаар 114, 7, 60, 118, 41, 34, 63, 18, 15, 52, 75 дугаар сургуулийн сурагчдыг тээвэрлэх бөгөөд "Автобус нэг” ОНӨҮГ үйлчилгээ үзүүлж байгаа юм.
Тусгай чиглэлд хүүхдийн автобусууд үйлчилж эхэллээ | ||
Үзсэн: 1300 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.