Дэлхий нийтэд жил бүрийн энэ сарын 21-нийг ойн өдөр, 22-ныг усны өдөр болгон тэмдэглэдэг. Харин энэ жилийн ойн болон усны тэмдэглэлт өдрүүдийг угтаж Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Монголын сэтгүүлчдийн холбоо хамтран ус, ойн нөөцийг ариг гамтай ашиглаж, үйлдвэрлэл болон ахуйн хэрэглээнд орчин үеийн техник технологийг нэвтрүүлэн ажиллаж буй сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, энэ чиглэлийн бодлогод саад болж асуудлыг шийдвэрлэхэд эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн болон судалгаа, шинжилгээний байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд “Амьдралын эх нь ус, усны эх нь ой” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна.
Бүтээлээ А11 фонтоор А4 хоёр нүүр, бодит баримт эх сурвалжид тулгуурлан бичсэн байна. Мөн бичсэн бүтээлээ өдөр тутмын сонин болон мэдээллийн сайтад өөрийн нэрээр нийтлэж олны хүртээл болгосон байх шаардлагатай ажээ. Харин уралдаан зарлахаас өмнө нийтлэгдэж байсан бүтээл хамрахгүй юм байна. Дээрх шаардлагыг хангасан уран бүтээлчид өөрийн бүтээлээ нийтлэгдсэн баримтын хамт энэ сарын 20-ны дотор БОНХЯ-нд ирүүлэх юм. Уралдаанд ирүүлсэн бүтээлийг байр эзлүүлэн өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.
Сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд эссэ бичлэгийн уралдаан зарлалаа | ||
Үзсэн: 1630 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.