Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг даргатай Засгийн газрын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг эрчимжүүлэх, үр дүнд хүргэх талаар идэвхтэй хамтран ажиллахаар 2012 онд санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Энэхүү санамж бичгийн дагуу Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ойд зориулан Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, Цэргийн штабуудын үйл ажиллагаа, Монгол цэргийн жавхаа уралдааныг сурталчлах “Иргэдэд ажлаа танилцуулах өдөр” арга хэмжээг нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зохион байгуулахаар боллоо. Арга хэмжээ энэ сарын 14-нд 14:00 цагт СТӨ-нд болно. Энэ үеэр Нийслэлийн удирдлагууд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын төлөөлөл оролцоно. Мөн 18 нас хүрч эх орны хүү болж, цэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдэж байгаа залууст цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах юм байна.
18 нас хүрч байгаа залууст цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулна | ||
Үзсэн: 1740 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.