Шууд Chart

“Буянт-Ухаа 2” хорооллыг энэ хавраас барьж эхэлнэ

2014-03-12 10:18:02

"Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд төрийн орон сууцны корпорацийн захиалгаар Үндэсний бүтээн байгуулалтын корпораци болон "Хасү мандал трейд" ХХК-ийн Нисэхийн дэнжид барьж байгаа 1764 айлын "Буянт-Ухаа 1" орон сууцны цогц хорооллын эхний ээлжийн 567 айлын орон сууц ашиглалтад орж захиалгаа авч эхэлсэн билээ. 

Энэхүү хороолол нь бага, дунд орлоготой болон төрийн албан хаагч, залуу гэр бүлүүдэд зориулагдсан 1764 айлын есөн давхар бүхий 28 барилгаас бүрдэх бөгөөд доороо автомашины дулаан граж, хүүхдийн тоглоомын талбайтайгаас гадна цэцэрлэг, үйлчилгээний төвийн цогцолбор юм. Тэгвэл “Буянт-Ухаа 2” хорооллын барилгын ажлыг ирэх хавраас эхлүүлэхээр болж газрын асуудлыг нь шийдэн судалгаа, шинжилгээгээ эхэлжээ. Уг барилгыг Буянт-Ухаа спорт цогцолборын баруун урд талын 28 орчим га газарт барих аж. Одоогийн байдлаар тус хорооллын ажил зураг төслийн шатандаа явж байгаа бөгөөд зураг төсөл, ерөнхий төлөвлөгөөгөө гаргасны дараа тендер зарлаж барилгын ажлыг гүйцэтгэх компанийг шалгаруулах юм байна.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

“Буянт-Ухаа 2” хорооллыг энэ хавраас барьж эхэлнэ   
Үзсэн: 2318 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй