![](/uploads/201403/news/thumb/7e644ff086eef061aacbde99b5f7d1ba_x3.gif)
Өчигдрийн байдлаар нийслэлд иргэд, аж ахуйн нэгжээс 9886 хандалт бүртгэгджээ. Тодруулбал, 101,105 дугаарт 832, 102 дугаарт 4180, 103 дугаарт 5442 дуудлага ирсэн байна. Үүнээс түргэн тусламжийн 745, зам тээврийн зөрчил 262, гал түймэр, аврах ажиллагааны есөн дуудлагыг хүлээн авчээ.
Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлийн 1558 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 90 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 64 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд бусдын биед гэмтэл учруулах дөрөв, хулгайлах 29, дээрэмдэх нэг, булаах дөрөв, танхайрах 16, залилан нэг, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх хоёр, зам тээврийн хэрэг 19, осол 12 гарч 23 хүн гэмтсэн байна гэж Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.
Мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлджээ | ||
Үзсэн: 1010 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.