Шууд Chart

Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаан боллоо

2019-10-29 13:07:26

Өнөөдөр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаан боллоо. Хуралдаанаар : 

- Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар 8.9,10 дугаар саруудад авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг хэлэлцэх

- Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, Нийслэл хүрээ өргөн чөлөөг холбох холбоос замыг чөлөөлөх тухай хэлэлцэх 

- ХУД-ийн 15 дугаар хороо, Махатма Гандигийн гудамжийг Хурд хорооллын зүүн талаар Нийслэл хүрээ өргөн чөлөөтэй холбох холбоос замын тухай хэлэлцэх

- Замын цагдаагийн газрын хажуугийн шинэ гүүрээр нийтийн тээвэр явуулах тухай хэлэлцэх

- Төлбөртэй авто зогсоол байгуулах төслийн танилцуулга 

- Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар цаашид авах шат дараатай арга хэмжээнүүд, шинээр хийх ажлуудын талаар тус тус хэлэлцлээ. 

Хурлын эхэнд нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр хэлэлцэх асуудлуудын талаар болон өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнг танилцууллаа. Түүнчлэн Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэл саатлыг хэрхэн багасгах ерөнхий алхам шийдлүүдийг хэлэлцсэн байна. Зарим түгжрэл саатал үүсч буй гарцуудын байршилд ирэх лхагва гарагт ажлын хэсэг газар дээр нь очиж асуудлыг шийздвэрлэж ажиллахаар хэлэлцэж тогтжээ. 

Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо, 15-р хороолол орчим,  Бөхийн өргөө, Баянзүрх зах орчим, Ард кинотеатр 23 дугаар сургууль орчим , Чингэлтэй дүүрэг Компьютер ланд орчим, Баянгол 15-р хороо 23 дугаар байр орчмын замыг тус тус нэг чигийн хөдөлгөөнтэй болгоод байна.  


Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаан боллоо  
Үзсэн: 549 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй