Израиль Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад Суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зви Хайфец тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2019.10.29/ Цагдаагийн ерөнхий газрын дарга, удирдлагууд хүлээн авч уулзлаа.
Энэхүү уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат, Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Х.Доржсүрэн, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Х.Эрхэмээ, Израиль Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зви Хайфец, дэд сайд Жонаттон Задка, цэргийн атташе Коби Валер, хамгаалалтын албаны дарга Наор Безалел, хамгаалалтын офицер Маор Дор нар оролцлоо.
Энэ үеэр Израиль Улсын Засгийн газраас дэмжлэг үзүүлж, ашиглуулахаар өгсөн Израиль Улсад үйлдвэрлэсэн IWI “X95 Tavor” загварын карабин, “BA8000-02” загварын сум үл нэвтрэх хантааз зэрэг зэвсэг, тусгай хэрэгслийг Тусгай ажиллагааны газар, Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарын алба хаагчдад гардуулан өглөө.
Израиль улсын төлөөлөгчид цагдаагийн байгууллагад зочиллоо | ||
Үзсэн: 1049 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.