
Английн алдарт дуучин Адель Лори Блу Эдкинс 20 кг жин хасч, хэрхэн өөрчлөлт хийснээ фэйнүүддээ харуулжээ.
Тэрбээр саяхан болсон хүлээн авалтын үеэр энэхүү зургийг татуулсан байна.
Адель 1988 оны тавдугаар сарын 5-нд Лондон хотын Тоттенхэм дүүрэгт Англи гаралтай ээж Пэнни Адкинс болон Уэльс гаралтай эцэг Марк Эванс нарын охин болон мэндэлсэн юм.
Түүнийг гурван настай байхад аав нь 20 настай ээжтэй нь орхин явжээ. Адель дуулахаасаа илүү ном уншдаг байжээ. Тэрээр зургаан настайдаа Роалд Далийн Матилдаг уншдаг байжээ.
Харин 16 настайдаа анхны дуу болох Hometown Glory 2004 онд зохиосон байна. 2006 оны тавдугаар сард Кройдон дахь BRIT сургуулийг төгсөхдөө Леона Льюис, Жесси Жэй нартай нэг ангид сурч байжээ.


Английн алдарт дуучин Адель Лори Блу Эдкинс 20 кг жин хасчээ | ||
Үзсэн: 4032 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.