Шууд Chart

“Эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам” сэдэвт хэлэлцүүлэг болно

2014-03-12 17:02:30

УИХ-ын дэд дарга М.Энхболдын ивээл дор Монгол Улсад хөрөнгө оруулагчид, гадаадын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, шилдэг эдийн засагчдыг урьж “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам”сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг энэ сарын 14-нд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. 

 
Хэлэлцүүлэгт гадаадын томоохон банкны суурин төлөөлөгчид болон УИХ-ын гишүүдээс өнөөгийн Монгол Улсын макро эдийн засагт хийсэн томоохон дүгнэлт, санал зөвлөмжүүдийг танилцуулах бөгөөд Засгийн газарт санал зөвлөмж хүргүүлэх, эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс гарах арга замын талаар хэлэлцэх юм байна.
 
Хэлэлцүүлэгт оролцох эрдэмтэн, судлаачдыг УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын алба бүртгэж байгаа бөгөөд 51-261027 дугаарын утсаар бүртгэлийг авч байна.
 
 
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

“Эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам” сэдэвт хэлэлцүүлэг болно   
Үзсэн: 1455 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй