![](/uploads/201403/news/thumb/de3097668ea30434c7a4c2c545f265ff_x3.jpg)
ХБНГУ-ын эрдэмтэд Персийн булангийн хойд хэсэгт орших Иракийн далайн эргээс шүрэн хад олжээ. Энэ нь 28 хавтгай дөрвөлжин километр талбайд оршиж байсан төдийгүй далайн гадаргуугаас 7-20 метрийн гүнд тогтсон байжээ.
Иракийн далайн ус булингартай, нэг метрээс дооших зүйл огт харагддаггүй учир өмнө нь уг шүрэн хад сансрын зурагт буугаагүй байна. Одоогоор уг хадыг судлаж байгаа бөгөөд тогтоц нь эрдэмтдийн сонирхлыг ихэд татаж буй юм. Дашрамд дурдахад, Персийн булангийн Иран, Оман, Саудын Араб зэрэг улс ийм төрлийн олдвороороо дэлхийд хэдийнэ нэрд гарчээ.
Иракийн далайгаас шүрэн хад олджээ | ||
Үзсэн: 1025 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.