Шууд Chart

8279 элсэгч элсэлтийн шалгалтад бүртгүүлжээ

2014-03-13 10:23:32

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 5-наас дөрөвдүгээр сарын 21-ний 18.00 цаг хүртэл үргэлжилнэ. Ингэхдээ БҮТ-ийн www.eec.mn цахим хаягаар орж шалгалт өгөх хичээлээ сонгон шар хуудсаа авна.

Энэ жилийн хувьд 35000 гаруй сурагч ЭЕШ өгнө гэсэн тооцоо гарсан. Үүн дээр мөн өнгөрсөн жилүүдэд төгссөн элсэгчид нэмэгдэж байгаа юм. Одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт 8279 элсэгч бүртгэлээ хийгээд байна. ЭЕШ өгч байгаа бүх элсэгч Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу монгол хэлний шалгалтыг заавал өгөх юм.
 
Ингээд нийт элсэгчдэдээ зориулан Улсын шалгалтын хуудасны загварыг хүргэж байна.
Зөвлөмж:
  1. Хариултын хуудсан дээр зөв хариултыг тэмдэглэхдээ өөрийн зөв гэж үзсэн зөвхөн нэг хариултыг сонгоорой.
  2. Нэг мөрөнд хоёр ба түүнээс олон хариултыг тэмдэглэж будвал тухайн даалгаврын хариулт хүчингүй болохыг анхаарна уу
  3. Сурагч бүрт дахин давтагдахгүй код өгөх ба түүнийг зохих газруудад тэмдэглэнэ. Тухайлбал, “санамж” хэсэгт бичиж, “хяналтын хэсэг”-т будаж тэмдэглэнэ. Будахдаа нэгдүгээр орны тэмдэгтийг нэгдүгээр багана дахь тооноос, хоёрдугаар орны тэмдэгтийг хоёрдугаар багана дахь тооноос гэх мэтчилэн  сонгоно. Жишээлбэл, танд 976323 гэсэн код ирвэл дараах байдлаар будна.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

8279 элсэгч элсэлтийн шалгалтад бүртгүүлжээ   
Үзсэн: 4820 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй