Шууд Chart

Залилангийн хэрэг гарчээ

2014-03-13 10:29:01

Өчигдрийн байдлаар нийслэлд иргэд, аж ахуйн нэгжээс 9628 хандалт бүртгэгджээ. Тодруулбал, 101,105 дугаарт 810, 102 дугаарт 4495, 103 дугаарт 4323 дуудлага ирсэн байна. Үүнээс түргэн тусламжийн 688, зам тээврийн зөрчил 284, гал түймэр, аврах ажиллагааны 11 дуудлагыг хүлээн авчээ.

Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1558 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 90 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 64 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд бусдын биед гэмтэл учруулах дөрөв, хулгайлах 29, дээрэмдэх нэг, булаах дөрөв, танхайрах 16, залилан нэг, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх хоёр, зам тээврийн хэрэг 19, осол 12 гарч 23 хүн гэмтсэн байна гэж Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Залилангийн хэрэг гарчээ   
Үзсэн: 1630 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй