![](/uploads/201403/news/thumb/71e5cfa71bc28fb31b56c240674ae66c_x3.jpg)
Солонгос улсад 2005 оноос эхлэн анхны цахилгаан машинуудыг үйлдвэрлэн худалдаалж эхэлжээ. Өнгөрсөн есөн жилийн хугацаанд тус улсын иргэд 84 мянга 465 ширхэг цахилгаан машиныг худалдан авч хэрэглэж байна.
Анхны жил 121 ширхэг худалдаалж байсан цахилгаан машины борлуулалт 2008 онд 400, 2010 онд 6 189 хүртлээ өссөн бөгөөд өнөөдрийн байдлаар "Киа Моторс" компанийн 2011 онд зах зээл дээр гаргасан "K5" цахилгаан машин борлуулалтаараа тэргүүлж байна.
Япон улсад 800 мянган ширхэг, АНУ-д 500 мянган ширхэг цахилгаан машин хэрэглэгддэг гэж тооцвол Солонгос улсын иргэдийн хэрэглэж байгаа 84 мянга 465 ширхэг цахилгаан машины тоо харьцангуй бага тоо юм.
Цахилгаан машины борлуулалт нэмэгджээ | ||
Үзсэн: 947 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.