Шууд Chart

Загвар зураг төсөл боловсруулах уралдаанд ирүүлсэн бүтээлүүдэд санал авч байна

2019-11-10 11:20:27

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1040 дугаар захирамжийн дагуу “Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршлыг тодорхойлж, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг аравдугаар сарын 7-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 5-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаанд зарласан.

Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид нийт таван багийн долоон бүтээл ирүүлжээ. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг удирдамжийн дагуу 2019 оны 11 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудаст байршуулж, иргэд олон нийтээс саналыг авна.

Иргэд, олон нийтээс санал авсны дараа уралдааныг дүгнэх комисс хуралдаж, нэгдсэн дүнгээ гаргана.

“Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршлыг тодорхойлж, загвар зураг төслийн уралдаанд төлөвлөлтийн шийдлийг оновчтой тогтоосон, үндэсний хэв шинжийг орчин үеийн техник технологийн шийдэлтэй хослуулсан олон шинэлэг бүтээлүүд ирсэн тул ЭНД ДАРЖ өөрт таалагдсан бүтээлдээ саналаа өгнө үү.


Загвар зураг төсөл боловсруулах уралдаанд ирүүлсэн бүтээлүүдэд санал авч байна  
Үзсэн: 792 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй