Шууд Chart

Монголбанк саналыг 100 хувь биелүүллээ

2014-03-13 12:33:00

Өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 20 сая ам.доллар авах, 4.9 сая ам.доллар зарах, мөн 26 сая юань худалдан авах, 3.6 сая юань худалдах санал тус тус ирүүлж, Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй болно. Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 70.3 сая ам.долларын төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлжээ.
 
Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

 

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Монголбанк саналыг 100 хувь биелүүллээ   
Үзсэн: 1071 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй