Шууд Chart

Архинаас хамааралтай иргэдийг албадан эмчилнэ

2014-03-13 13:13:08

Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэс байнга архи хэрэглэдэг, архины хамааралтай хоёр иргэнийг Төв аймгийн Мааньт дахь албадан эмчлэх төвд хүргэж өгсөн байна.
Мандалговь хотын гудамж талбай, байшин барилгын өнцөг буланд мөрийтэй тоглон байнга архидан согтуурдаг иргэд тийм ч цөөн биш байдаг.
Тэднийг эрүүгийн хариуцлагад татаж болдоггүй, тэгсэн хэрнээ хавь орчиндоо амгалан тайван байдлыг алдагдуулаад байдаг энэ байдлыг таслан зогсоох арга зам нь тэднийг муу зуршлаасаа салж, архинд донтох өвчнөөс ангижран, бие сэтгэлзүйн эдгэрэл авахад орон нутаг анхаарч, албадан эмчилгээ хийлгэх явдал гэж үзэж байна.

 
Ийм иргэд аймгийн төвд л гэхэд гуч гаруй байдаг. Тэд ихэвчлэн 30 болон түүнээс дээш насны залуус ажээ. Албадан эмчилгээнд явуулах шаардлагатай эсэх дүгнэлтийг наркологийн эмч өгч, үүн дээр үндэслэн шүүхийн шийдвэр гардаг  байна. Шаардагдах зардлыг Цагдаагийн хэлтэс хариуцан ажиллах боломжтой гэж тус аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга хэллээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Архинаас хамааралтай иргэдийг албадан эмчилнэ  
Үзсэн: 2340 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
туслаарай [103.10.22.xxx] 2016-08-04 20:25
Сайн байцгаана уу.нархалогын эмч дүгнэлт гаргана гэж бичсэн байна.тэр эмчид нь умар аргаар хаана очиж үзүүлдийн бол мэдэх хүн байвал туслаарай.

Бидэнтэй нэгдээрэй