Шууд Chart

Газын зурвас дайралтад өртжээ

2014-03-13 13:48:06

Өчигдөр орой Израйлийн Газын зурвасын ойролцоох өмнөд хэсгийн бүс нутаг пуужингийн дайралтад өртжээ. Израилийн цэргийн талын хэлж байгаагаар Газаас хөөргөсөн 60 пуужин олдсон байна. 

Энэ нь 2012 оны 11 дүгээр сард Израйль Газад хандаж "Хамгаалалтын багана" цэргийн үйл ажиллагаа явуулснаас хойш пуужингийн дайралтад хамгийн ноцтойгоор өртсөн тохиолдол болж байгаа аж. Харин  энэхүү халдлагын хариуцлагыг  Палестины Исламын төлөөх ариун дайн байгууллага буюу “Жихад” бүлэг хүлээхээ мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар хүний амь үрэгдсэн, шархадсан талаар мэдээлэл алга байна. Гэсэн хэдий ч Газын зурваст амьдардаг иргэд хүнс, шатахуунаа зэхэж эхэлжээ.
Энэ талаар  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун  хэлэхдээ “Газын зурвасаас Израйль руу пуужин хөөргөсөн хэргийг хатуу зэмлэн буруушааж байгаагийн зэрэгцээ холбогдох талууд тэвчээртэй хүлээцтэй байхыг уриалж байна” гэжээ.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Газын зурвас дайралтад өртжээ   
Үзсэн: 1219 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй