ДБЭТ-ын дуучид болох Г.Доржхорлоо, Э.Бумхүү, Ж.Бямбажав, Б.Гомбо-Очир нар ирэх сард БНСУ-ыг зорих гэнэ.
Тэд Тэжонь хотын дуурийн театрт нэг сар дадлага хийж, Италийн найруулагчтай хамтран ажиллаж, “Чио Чио сан” дуурьт тоглох юм.
Дашрамд дуулгахад, ДБЭТ-ынхан Португалийн балетмейстр Хюго Верогоор дэглүүлсэн “Диваажин энд байна” модерн балетийг энэ сарын 23-нд толилуулах бол “Дон Жуан”-ыг тавдугаар сард зарим хувцас хэрэглэлийг шинэчлэн тоглох аж.
Дуурийн дуучид Солонгосыг зорино | ||
Үзсэн: 1138 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.