Шууд Chart

Н'Голо канте: Би Челсидээ үлдэнэ

2019-11-13 11:20:01

Хэвлэлээр Реал Мадридтай нэрийг нь холбож байгаа ч Н'Голо Канте Челсид сэтгэл хангалуун буйгаа ахин мэдэгдлээ. Өнгөрсөн сард Испаний El Desmarque сонин Реал Мадрид Кантегээр дундын шугамаа хүчирхэгжүүлэхээр төлөвлөж байгаа тухай бичсэн юм. Мөн Хамес Родригесийг энэ өвөл явуулахаар бэлдэж байгааг ч дурдсан.
Тэгвэл “Telefoot”-д өгсөн ярилцлагадаа Франц залуу энэ бүхнийг үгүйсгэхдээ "Би Челситэй 2023 он хүртэл гэрээтэй. Карьераа ч энэ багт дуусгаж болно. Тэгэхээр одоо надад Челсидээ сайн тоглохоос өөр бодол алга. Энэ баг сүүлийн гурван жилд надад их зүйлийг өгсөн болохоор би цаашдаа ч гэсэн тэдний төлөө их зүйлийг хиймээр байна" гэжээ.

Реал Мадридын дасгалжуулагч Зинедин Зидан нутгийнхаа тоглогчийг өндрөөр үнэлдгээ хэд хэдэн ярилцлагадаа онцолж байсан.

Каземирогийн форм тааруу байгаа учир орлогчоор нь Кантег авчирахыг Эзэн хааны багийн дасгалжуулагч болон удирдлагууд хүсэж байгаа ажээ. Хэрвээ тэд уг зорилгодоо хүрэхээр хөдөлбөл хөлбөмбөгийн наймааны дээд рекордтой ойртохуйц мөнгө гаргах хэрэгтэйг ч сонинууд мөн бичиж байна. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н'Голо канте: Би Челсидээ үлдэнэ  
Үзсэн: 761 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй