
Златан Ибрахимович Сери А-д буцаж ирвэл Милан, Наполигоос илүү Болоньяг сонгох магадлалтайг эх сурвалж мэдээллээ. Мөн Манчестер Юнайтед гэсэн нэр ч яригдаж байгаа аж. 38 настай Швед довтлогчийн ЛА Галакситай байгуулсан гэрээ ирэх арванхоёрдугаар сард дуусах бөгөөд Европ руу буцаж ирэх нь тодорхой болоод байна. Харин хаана вэ гэдэг асуудал тодорхойгүй.
2016-2018 оны хооронд тоглосон “Манчестер Юнайтед”-даа буцаж ирэх тухай үгийг тэр хэд хэдэн удаа амнаасаа унагасан. Гэхдээ Сери А-гийн багууд ч шилдэг довтлогчтой нэр холбогдоод байна.
Гэхдээ 2010-2012 оны хооронд өмсгөлийг нь өмссөн АС Милан, мөн Наполи бус Болоньяд очихыг тэр илүүд үзэж байгаа гэж Corriere dello Sport бичжээ.
Тус багийн дасгалжуулагч Синиша Михайлович Ибра руу биечлэн утасдаад "Ирээд Сери А-г бужигнуулангаа жаахан хөгжилдөөд аваач" гэж хэлснийг тус сонин баталж байна.
Серби дасгалжуулагч улирлын эхэнд цусны хорт хавдартай гэдгээ мэдэгдсэн ч дасгалжуулагчийн ажлаа үргэлжлүүлэхээр болсон юм. Ямартай ч Ибра шийдвэрээ ирэх арванхоёрдугаар сарын 10 гэхэд эцсийн байдлаар гаргах юм.
Ибра Болоньяг сонгоно | ||
Үзсэн: 980 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.